Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бүгд Найрамдах Серби улсын тусгай элч, элчин сайд Зоран Вуяичийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Серби Улсын тусгай элч, Элчин сайд Зоран Вуяичийг өнөөдөр хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүгд Найрамдах Серби улсын тусгай элч, элчин сайд Зоран Вуяичийг хүлээн авч уулзав
Бүгд Найрамдах Серби улсын тусгай элч, элчин сайд Зоран Вуяичийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Серби Улсын тусгай элч, Элчин сайд Зоран Вуяичийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд олон жилийн турш найрсаг харилцаатай байж ирсэн Монгол, Серби хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн хооронд шууд холбоо тогтоох, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Элчин сайд Зоран Вуяич мөн тус улсын Гадаад хэргийн сайд Ивица Дачичийн урилгыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд уламжилж өгөхийг хүсэв.

Хуваалцах