Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу зорчих иргэдийн анхааралд!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 2023 оны 11 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын үеэр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу зорчих иргэдийн анхааралд!
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс руу зорчих иргэдийн анхааралд!. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 2023 оны 11 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын үеэр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан. Тус хэлэлцээр нь одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа тул Вьетнам Улс руу зорчих иргэд та бүхэн зохих ангиллын визийг авч аялахыг зөвлөж байна.

Вьетнам Улс руу 30 хоногоос доош хугацаагаар зорчихоор төлөвлөж байгаа иргэд цахим виз, 30 хоногоос дээш хугацаанд зорчих бол ЭСЯ-нд нь хандан виз авна. Виз хэрхэн мэдүүлж, авах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу: https://www.vietnamimmigration.com/mongolian/embassy-of-vietnam-in-mongolia-mn/

Харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болох тодорхой хугацааг тухайн үед нь мэдэгдэх болно.

КОНСУЛЫН ГАЗАР

Хуваалцах