Бүгд найрамдах Узбекистан улстай хамтарч ажиллана
Монгол Улсын ерөнхий прокурорын газар Бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажиллахаар боллоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын ерөнхий прокурорын газар Бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажиллахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхий прокурор Дорлигжав Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны орнуудын Ерөнхий прокуроруудын уулзалтад оролцоод иржээ. Уулзалтын үеэр манай улсын прокурорын байгууллага Бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхий прокурорын газартай хамтран ажиллахаар болсон байна.
Түүнчлэн олон чухал асуудлаар ерөнхий прокурорууд зөвлөлдсөн гэж Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга С.Сүхбаатар хэллээ.


















