Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Бөгтөр бөхөн буян дагуулна" малчдад туслах аян эхэллээ

Бөхөнгийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулахын тулд цаг хүндэрсэн үед малчдад эм, витамин тарааж бөхөнг зөвөөр ойлгуулах зорилгоор "Дэлхийн байгаль хамгаалах сан"-гаас “Бөгтөр бөхөн буян дагуулна” малчдад туслах аяныг энэ сарын 5-наас эхлүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бөгтөр бөхөн буян дагуулна" малчдад туслах аян эхэллээ
"Бөгтөр бөхөн буян дагуулна" малчдад туслах аян эхэллээ. Зураг: МҮОНРТ

Бөхөнгийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулахын тулд цаг хүндэрсэн үед малчдад эм, витамин тарааж бөхөнг зөвөөр ойлгуулах зорилгоор "Дэлхийн байгаль хамгаалах сан"-гаас “Бөгтөр бөхөн буян дагуулна” малчдад туслах аяныг энэ сарын 5-наас эхлүүлсэн байна.

Ховд, Говь-Алтай аймгийн бөхөн бүхий есөн сумын 900 өрх айлд бөгтөр бөхөнгийн буяныг хүргэхээр төлөвлөж буй аж. Энэ ажлын хүрээнд "Дэлхийн байгаль хамгаалах сан"-гийн Алтай соёны бүсийн салбарын захирал н.Байгалмаа аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхтэй уулзаж, хийх ажлынхаа талаар танилцуулжээ. “Бөгтөр бөхөн буян дагуулна” малчдад туслах аяны хүрээнд ажлын гурван хэсэг Ховд аймгийн Манхан, Зэрэг, Чандмань, Дарви сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баян-Уул, Төгрөг суманд ажиллаж, бөхөнгийн "буян"-ыг түгээх юм байна.

Хуваалцах