Бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт болж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгээр “Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбоо” төрийн бус байгууллага, “Реаrl dance” сургалтын төв хамтран бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг энэ сарын 4-8-нд Улаанбаатар хотноо тав хоногийн турш зохи
Мэдээллийн алба

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгээр “Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбоо” төрийн бус байгууллага, “Реаrl dance” сургалтын төв хамтран бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг энэ сарын 4-8-нд Улаанбаатар хотноо тав хоногийн турш зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь мэргэжлийн бүжиг дэглээчдийн суурь мэдлэгийг түшиглэн орчин үеийн бүжгийн урлагийн мэдлэг туршлага, арга зүйгээс хуваалцах, бүжгийн урлагтай зайлшгүй холбоотой мэдлэг, мэдээллийг олгох, дэглээчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Сургалтад хөдөө орон нутгийн театр, чуулгын 28 бүжиг дэглээчид хамрагдаж байна. Үндэсний сургагч багш нар болон төвийн мэргэжлийн урлагийн байгууллагын шилдэг багш нар хичээл заахаас гадна ХБНГУ-ын үйл хөдлөлийн уран бүтээлч, мимик бүжиг дэглээч, мастер багш Сюзаннe Хэлмес мөн хүрэлцэн ирж багшилж байна.
Түүнчлэн сургалтын хөтөлбөрт орчин үеийн бүжгийн техник, бүжгийн найруулга зүй, тэнцвэр хадгалах урлаг, бүжгийн хөгжмийн зохиолын анализ, бүжгийн гэрлийн дизайн зэрэг хичээлийг зааж байна. Мөн төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёл, урлагийн салбарын хууль, эрх зүйн орчин, холбогдох дүрэм журам болон урлагийн менежментийн чиглэлээр өргөн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгохоор нийт 45 цагийн хичээлийг заахаар төлөвлөсөн байна.






















