Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 14-нд хийнэ

Хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 14-нд буюу ирэх баасан гарагт “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 14-нд хийнэ
Бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 14-нд хийнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх цэвэрлэгээний аяныг эхлүүлээд байгаа билээ.

“Хотоо угаая” аяны хүрээнд Монголын Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 315 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, эвдрэлтэй тоглоомд засвар үйлчилгэг хийжээ.

Өнгөрсөн хугацаанд 925 автобусанд давхардсан тоогоор 5112 удаагийн угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийгээд байна.

Мөн автобусны 242 буудалд хөөстэй угаалга, 425 мэдээллийн самбар, 9900 метр урт хайс хашлага болон хотын хэмжээний бүх хөшөө дурсгалыг угааж цэвэрлэлээ.

Хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 14-нд буюу ирэх баасан гарагт“Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.

Хуваалцах