Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бүх нийтийн соёлын боловсрол” фокус бүлгийн ярилцлага зохион байгууллаа

Хэлэлцүүлгийн үеэр яригдсан гол гол тулгамдсан асуудлуудыг бодлого боловсруулахдаа чухалчлахаа ажлын хэсгийн зүгээс илэрхийллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бүх нийтийн соёлын боловсрол” фокус бүлгийн ярилцлага зохион байгууллаа
“Бүх нийтийн соёлын боловсрол” фокус бүлгийн ярилцлага зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээний баримт бичгийн төслийг боловсруулах Ажлын хэсэг Соёлын сайдын 2021 оны А/24 дүгээр тушаалаар байгуулагдаж, бүх нийтийн соёлын боловсролын өнөөгийн түвшин буюу суурь нөхцөл байдлыг судлан, дүн шинжилгээ хийх, судалгааны хүрээг тодорхойлох тоон болон чанарын судалгааг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас авч мэдээллийн боловсруулалт хийгдэж байна. Цаашид уг арга хэмжээний хүрээнд стратеги төлөвлөгөө боловсруулахтай холбоотойгоор соёл, урлагийн салбарын бодлого тодорхойлогч, соёл судлалын болон бусад холбогдох шинжлэх ухааны эрдэмтдийн төлөөллийн санаа бодлыг төрийн бодлогод тусгах зорилгоор фокус бүлгийн ярилцлага зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлгийн модератороор зөвлөх профессор Б.Пүрэвсүрэн (Ph.D), зөвлөх профессор Ж.Долгорсүрэн (Ph.D) нар ажиллаж, Монгол Улсын соёлын бодлогын онцлог, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх стратегийг тодорхойлох агуулгын хүрээнд чиглүүлэх асуулт тавьж, хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Боловсрол, соёлын сайдаар ажиллаж байсан А.Цанжид (Sc.D), С.Төмөр-Очир (Ph.D), Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Д.Гантөмөр (Sc.D), Б.Наранзун, З.Баянзул, боловсрол судлал, ёс зүй, гэр бүлийн социологийн судлаач Б.Галиндэв (Ph.D), М.Батаа (Ph.D), Б.Цэцэнцолмон (Ph.D), М.Анара (Ph.D) нар оролцож, соёлын боловсролын өнөөгийн нөхцөл байдал болон бодлогод тусгах зөвлөмжийн талаар санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан гол гол тулгамдсан асуудлуудыг бодлого боловсруулахдаа чухалчлахаа ажлын хэсгийн зүгээс илэрхийллээгэж Соёлын яамнаас мэдээллээ.

Хуваалцах