Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүх нийтийн спорт өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд бүх нийтийн спорт өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. “UB SPORT-2017” биеийн тамир, спортын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх нийтийн спорт өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Бүх нийтийн спорт өдөрлөг Сүхбаатарын талбайд болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд бүх нийтийн спорт өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. “UB SPORT-2017” биеийн тамир, спортын өдөрлөг нь нийслэлийн өдрийг иргэдэд сурталчлах, иргэд, өсвөр үе, залуучуудыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой аж.

Тус өдөрлөгөөр

- Экстрим

- Ширээний теннис

- Хийн дасгал

- Спининг фитнесс

- Хөл бөмбөг

- Дугуй гэх мэт спортын төрлүүдийн чөлөөт ажлын тайлангаа иргэдэд сурталчлах үзүүлбэрүүд үзүүлэхээс гадна спортын секц, дугуйлангийн хөнгөлөлттэй үнээр бүртгэл хийнэ.

Мөн иргэдийн дунд гэр бүлийн буухиа, ширээний теннис, үндэсний ширээний шагайн наадгай, шатар, экстрим, хөлбөмбөг, сагсан бөмбөг, дугуйн тэмцээнүүд зохион байгуулна.

Хуваалцах