"Бүх нийтийн үнэлгээ" төслийн 2 дахь сургалт болно
Боловсролын үнэлгээний төв нь Ази-Номхон далайн бүс нутгийн Боловсролын чанарын сүлжээ болон АНУ-ын Брукингсийн Институттэй хамтран хэрэгжүүлж буй
Мэдээллийн алба

Боловсролын үнэлгээний төв нь Ази-Номхон далайн бүс нутгийн Боловсролын чанарын сүлжээ болон АНУ-ын Брукингсийн Институттэй хамтран хэрэгжүүлж буй ХХI зууны чадвар эзэмшүүлэх зорилготой “Бүх нийтийн үнэлгээ” олон улсын төслийн хоёр дахь удаагийн сургалт аравдугаар сарын 8-12-ны өдрүүдэд болно.
Уг төслийн эхний сургалт есдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд болж төсөлд сонгогдсон Чингэлтэй дүүргийн 5-р сургууль, Сүхбаатар дүүргийн “Шинэ үе” сургууль, Дундговь аймгийн “Эрдмийн далай” сургууль, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургууль зэрэг сургуулиудын багш нар хамрагдсан бол хоёр дахь удаагийн сургалтад АНУ, Австрали, Камбож, Балба улсын төлөөлөл оролцоно.


















