Бүхэлдээ шилэн фасадтай барилгууд дулааны эрчим хүчийг 2-3 дахин их хэрэглэж байна
Барилгын гадна хананы дөрөвний нэгт нь шилэн хана хийвэл эрчим хүч алдахгүй гэж тогтоосон.
Мэдээллийн алба

Бүхэлдээ шилэн фасадтай барилгууд дулааны эрчим хүчийг 2-3 дахин их хэрэглэж байна.
Барилгын гадна хананы дөрөвний нэгт нь шилэн хана хийвэл эрчим хүч алдахгүй гэж тогтоосон. Гэвч манайд бүхэлдээ шилэн ханатай барилга олон байна. Ийм барилгууд өвлийн улиралд дулаан алдагдал ихтэйгээс гадна зуны улиралд хөргөлтийн систем ажиллуулдаг тул цахилгаан эрч хүч ихээр хэрэглэдэг.
Манай улсын цаг уурын нөхцөлд барилгын гадна хананы 25 хувиас дээш хувь нь шилэн байх тохиромжгүй гэж Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн н.Цолмон хэллээ.
Mongolian National Radio · Бүхэлдээ шилэн фасадтай барилгууд дулааны эрчим хүчийг 2-3 дахин их хэрэглэж байна
Барилгын гадна ханыг шилээр хийхдээ 25 хувьд нь шил, үлдсэн хэсэгт нь гоёлын шилэн чимэглэл хийж болно. Эрчим хүчний хомсдолтой байгаа үед аль болох хэмнэх, барилга барихдаа заасан шаардлагад нийцүүлэх хэрэгтэйг тэрбээр онцоллоо.


















