Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж дуусчээ

Энэ онд Увс аймгийн Ховд, Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахаар зорилт тавин ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж дуусчээ
Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж дуусчээ. Зураг: МҮОНРТ

БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” (MOН 16/301) төслийн хүрээнд “Газрын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, газар ашиглалтын төлөвлөгөөг аймгийн болон сумын түвшинд боловсронгуй болгох” зөвлөх үйлчилгээний ажлыг “Вектор Мэп” ХХК гүйцэтгэжээ.

Уг ажил нь тухайн сум орон нутгийг хөгжүүлэх цогц бодлогын баримт бичиг бөгөөд Бөхмөрөн сум хамрагдсанаар Монгол Улсын хэмжээнд баримт бичгээ боловсруулсан 7 сумын нэг нь Увс аймгийн Бөхмөрөн сум болж байна.

Төсөл хэрэгжиж буй Увс аймгийн Бөхмөрөн сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын гадаргуу, газар ашиглалт, хүрээлэн буй орчин, инженер геологи, нийгэм, эдийн засгийн мэдээллийн сан байгуулах, газар болон байгалийн нөөц нөхцөлийг зүй зохистой ашиглах боломж, газрын тохиромжтой байдлын үнэлгээн дээр суурилсан, нутаг дэвсгэрийн цаашдын хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад чиглэсэн чухал ажил болжээ.

Энэхүү судалгааны ажил нь тухайн сумын удирдлагуудын өдөр тутам ашиглах чухал баримт бөгөөд зөвхөн орон нутгийн удирдлага төдийгүй, үйл ажиллагаа эрхлэх гэж буй иргэд, аж ахуйн нэгж, ТББ, төсөл хөтөлбөр, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэмэр болох томоохон баримт бичиг юм.

Энэ онд Увс аймгийн Ховд, Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахаар зорилт тавин ажиллаж байна.

Хуваалцах