Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөхөнгийн ходоодноос гялгар уут гарчээ

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн Шовгор Тэсэг хэмээх газрын байгаль хамгаалагч н.Ганбаатар гялгар болон даавуун уут идсэн бөхийн сэг зэм олжээ. Мөн хаягдал хогоор хооллосон бөхийн ходоод “хоолоо” боловсруулаагүй, урт хугацааны дараа ч байгаль шингээгүй байсан аж. Идэш тэжээлийн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхөнгийн ходоодноос гялгар уут гарчээ
Бөхөнгийн ходоодноос гялгар уут гарчээ. Зураг: МҮОНРТ

Гялгар уут болон хуванцар хог хаягдал зөвхөн далайн амьтдад аюул учруулдаг гэдэг ойлголт олон нийтийн дунд байдаг. Тэгвэл энэ төрлийн хог хаягдлын улмаас зэрлэг амьтад хорогдох тохиолдол бий.

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн Шовгор Тэсэг хэмээх газрын байгаль хамгаалагч н.Ганбаатар гялгар болон даавуун уут идсэн бөхийн сэг зэм олжээ. Мөн хаягдал хогоор хооллосон бөхийн ходоод “хоолоо” боловсруулаагүй, урт хугацааны дараа ч байгаль шингээгүй байсан аж. Идэш тэжээлийн хомсдол болон иргэд аялж, зугаалах үедээ байгаль хогоо үлдээснээс үүдэн зэрлэг амьтад хог, хаягдлаар хооллодог аж.

Сонирхуулахад, зөвхөн Монгол Улсад тархсан монгол бөхөнгийн тоо толгой өнгөрсөн өвөл идэш тэжээлийн хомсдол, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас олноор хорогдсон. Энэ оны дөрөвдүгээр сард хийсэн судалгаагаар 2017 оныхтой харьцуулбал тоо, нөөцийн хэмжээ нь 40 хувиар буурчээ.

Хуваалцах