Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булаг хамгаалах ажилд малчид 21 гаруй сая төгрөгийн хандив өгчээ

Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга, Халиун, Төгрөг, Тонхил, Дарви сумын эко клубын хүүхдүүд нэг бус хэд хэдэн булгыг хамгаалах төсөл санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Тэд ирэх орны зургаадугаар сарын 15 гэхэд малчдын дэмжлэгтэй долоон булгыг хамгаалах юм байна. Түүнчлэн эдгээр булгыг “Хүүхэд

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булаг хамгаалах ажилд малчид 21 гаруй сая төгрөгийн хандив өгчээ
Булаг хамгаалах ажилд малчид 21 гаруй сая төгрөгийн хандив өгчээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга, Халиун, Төгрөг, Тонхил, Дарви сумын эко клубын хүүхдүүд нэг бус хэд хэдэн булгыг хамгаалах төсөл санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Тэд ирэх орны зургаадугаар сарын 15 гэхэд малчдын дэмжлэгтэй долоон булгыг хамгаалах юм байна. Түүнчлэн эдгээр булгыг “Хүүхэд ба малчин булаг” хэмээн нэрлэх аж.

Эко хүүхдүүд энэ төслөө аймгийнхаа Хөх морьт, Баян-Уул, Шарга, Халиун, Төгрөг, Тонхил, Дарви сумын малчдад танилцуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 21 сая 110 мянган төгрөгийн хандив цуглуулжээ. Түүнчлэн цөөнгүй малчин тус клубын үйл ажиллагааг гурван жил дараалан дэмжиж, туслан ажиллахаар болсон гэнэ.

Үүнээс гадна эко сурагчид Ховд аймгийн Мөнххайрхан сумын бахархал болсон эх газрын чулууг ходоодондоо тээдэг хойлог шувуу хамгаалах үйлсэд малчдаас дэмжлэг авахаар болжээ.

Хуваалцах