Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган аймаг аялал жуулчлалын эвент болон бусад арга хэмжээнд био жорлон ашиглана

Орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Булган аймгийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөөр 20 ширхэг био жорлон худалдан авч,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймаг аялал жуулчлалын эвент болон бусад арга хэмжээнд био жорлон ашиглана
Булган аймаг аялал жуулчлалын эвент болон бусад арга хэмжээнд био жорлон ашиглана. Зураг: МҮОНРТ

Орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Булган аймгийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөөр 20 ширхэг био жорлон худалдан авч, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Булган сумын Тохижилт үйлчилгээний ангид хүлээлгэн өглөө.Эдгээр био жорлонг баяр наадам, аймгийн хэмжээнд зохион байгуулагдах эвент болон бусад арга хэмжээний үеэр ашиглах бөгөөд энэ нь орчны бохирдлыг багасгахад нэн чухал ач холбогдолтой гэж Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах