Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган аймагт 2,7 сая мал өвөлжинө

Булган аймагт 2,7 сая мал өвөлжинө

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймагт 2,7 сая мал өвөлжинө
Булган аймагт 2,7 сая мал өвөлжинө. Зураг: МҮОНРТ

Булган аймагт 2,7 сая мал өвөлжинө. Хил залгаа аймаг сумын нутагт 19 өрхийн 6,6 мянган мал, мөн Орхон, Өвөрхангай аймгийн 259 өрхийн 61,1 мянган толгой мал Булган аймагт отор хийхээр болжээ. Энэ өвөл отрын тусгай хэрэгцээний бус нутаг, хилийн зурвас нутаг, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 267 мянган мал оторлох юм. Булган аймагт мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 88.8 хувиар хангасан дүнтэй байна. Хангайн сум болох Тэшиг, Хангал, Бугат, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сум мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангажээ. Аймгийн нөөц өвсний 92 гаруй хувийг бэлтгээд байна. Харин сумын аюулгүйн нөөц төлөвлөснөөс 380 тонноор илүү өвс нөөцөлжээ.

Хуваалцах