Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Булган аймагт гэр үерт урсаж, бог мал аянгад ниргүүлжээ

Энэ тухай Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн онцгой байдлын газартаа өчигдөр мэдээлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймагт гэр үерт урсаж, бог мал аянгад ниргүүлжээ
Булган аймагт гэр үерт урсаж, бог мал аянгад ниргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Булган аймагт нэг айлын гэр үерт урсаж, бог мал аянгад ниргүүлж хорогджээ.

2023 оны тавдугаар сарын 30-31-ний өдрүүдэд, дуу цахилгаантай үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг “Рашаантын Ар хүр” гэдэг газар зусч байсан малчин Б-гийн таван ханатай гэр үерт урсаж, малчин Р-ийн 10 хонь аянгад өртөж, хорогдсон байна.

Энэ тухай Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн онцгой байдлын газартаа өчигдөр мэдээлжээ.

Хуваалцах