Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган аймагт “Хүрч үйлчилье” хэлэлцүүлэг боллоо

Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан “Эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, эрт илрүүлэх үзлэг оношилгоог эрчижүүлэх зорилгоор “Хүрч үйлчилье” уриатай хэлэлцүүлгийг

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймагт “Хүрч үйлчилье” хэлэлцүүлэг боллоо
Булган аймагт “Хүрч үйлчилье” хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан “Эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, эрт илрүүлэх үзлэг оношилгоог эрчижүүлэх зорилгоор “Хүрч үйлчилье” уриатай хэлэлцүүлгийг Бугат суманд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга М.Батчимэг тэргүүтэй салбарын удирдлагууд болон 13 сумын 115 албан хаагч оролцсон.

Булган аймагт өнгөрсөн оны тавдугаар сараас эхэлсэн эрт илрүүлэх үзлэгт 24277 иргэн хамрагдсан бөгөөд энэ нь улсын дунджаас 7,5 хувиар дээгүүр үзүүлэлт юм. Мөн Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн 80 хувийг эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулсан байна.

Хуваалцах