Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган боомтоор гурван улсын тээвэр эхэллээ

Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэрлэлт өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 23-нд Ховд аймгийн Бу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган боомтоор гурван улсын тээвэр эхэллээ
Булган боомтоор гурван улсын тээвэр эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэрлэлт өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 23-нд Ховд аймгийн Булган боомтоор амжилтай нэвтэрлээ.

Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэлээ.

Гурван улсын тээвэр нь БНХАУ-ын Шиньжианы Үрэмч хотоос эхэлж, Монгол Улсын баруун бүс буюу Ховд аймгийн Булган боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч ОХУ-ын Новосибирск хот хүртэл тээвэрлэлт гүйцэтгэнэ.

Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэж байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.

Хуваалцах