Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган-Орхон чиглэлийн 22 км авто замын ажлын нээлт боллоо

Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн босгон дээр Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын эхлэл Булган-Орхон чиглэлийн 22 км авто замын ажлын нээлт өнөөдөр боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус замын гүйцэтгэгчээр “HKB” ХХК ажиллаж байгаа бөгөөд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган-Орхон чиглэлийн 22 км авто замын ажлын нээлт боллоо
Булган-Орхон чиглэлийн 22 км авто замын ажлын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн босгон дээр Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын эхлэл Булган-Орхон чиглэлийн 22 км авто замын ажлын нээлт өнөөдөр боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа тус замын гүйцэтгэгчээр “HKB” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 10 сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Тус замын гүйцэтгэгч “HKB” ХХК нь өмнө нь Булган аймгийн Уньтаас- Хөвсгөл аймгийн Тариалан чиглэлийн авто замын гүйцэтгэгчээр ажиллаж гэрээнд заагдсан хугацаандаа замаа хүлээлгэн өгч байсан туршлагатай компани бөгөөд энэхүү замыг 2019 онд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан ч энэ оны 10 сард ашиглалтад оруулна гэлээ.

Булганчуудын олон жил хүлээсэн тус зам ашиглалтад орсноор Булган сумаас Улаанбаатар хот ороход 100 гаруй км замыг товчлох төдийгүй Улаанбаатар-Хөвсгөл чиглэлийн босоо тэнхлэгийн замын эхлэл болж байгаа юм. Энэ замыг дагаж аялал жуулчлал, нийтийн хоол, үйлчилгээний салбарт томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийн ач холбогдолтой байна гэж нутгийн удирдлагууд үзэж байна.

Хуваалцах