"Бумбардай" цувралын зохиолч “Manga awards”-ын эзнээр тодорчээ
Олон улсын “Manga awards”-ын тэргүүн байрын шагналыг "Бумбардай" цувралын зохиолч, зураач Н.Эрдэнэбаяр хүртжээ.
Мэдээллийн алба

Олон улсын “Manga awards”-ын тэргүүн байрын шагналыг "Бумбардай" цувралын зохиолч, зураач Н.Эрдэнэбаяр хүртжээ. Тус наадмыг жил бүр Японы гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд найм дахь жилдээ амжилттай зохион байгуулсан юм.
Дашрамд дурдахад, Японы гадаад хэргийн сайд асан Таро Асогийн санаачилгаар 2007 оны тавдугаар сараас энэхүү уралдааныг зохион байгуулж эхэлжээ. Олон улсын манга уралдааныг дэлхий дахинд түгсэн манга, комиксийн соёл, урлагаар дамжуулан олон улс хоорондын харилцаа, харилцан ойлголцлыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг байна.


















