Бөмбөгөрийн гүүрэн гарцыг улсын комисс хүлээж аваагүй
Уг гүүрэн гарцаар ачаалал ихтэй үеэр нэг цагт ойролцоогоор 800 хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шаттай аж.
Мэдээллийн алба

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн Бөмбөгөрийн гүүрэн гарцыг өнгөрсөн Даваа гарагт нээж, явган зорчигчдыг нэвтрүүлж эхлээд байгаа ч улсын комисс хүлээж аваагүй ажээ. Уг гүүрэн гарцаар ачаалал ихтэй үеэр нэг цагт ойролцоогоор 800 хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахилгаан шаттай аж. Гүүрэн гарцыг ирэх долоо хоногт улсын комисст хүлээлгэн өгөх юм. Дашрамд дурьдахад энэ онд нийслэлийн төсвөөс ийм гүүрэн гарцыг 100 айлын уулзвар, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд барихаар төлөвлөж зураг төслийн ажил хийгдэж байгаа ажээ.


















