Бүрэн дунд боловсролын сургалтын "Цөм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт эхэллээ
Бага, дунд боловсролын хүрээнд энэ хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бол энэ хичээлийн шинэ жилээс эхлэн Бүрэн дунд боловсролын буюу ахлах ангийн сургалтын "Цөм" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх юм.
Мэдээллийн алба

Манай улсын боловсролын салбарт "Цөм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил үргэлжилж байна. Бага, дунд боловсролын хүрээнд энэ хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бол энэ хичээлийн шинэ жилээс эхлэн Бүрэн дунд боловсролын буюу ахлах ангийн сургалтын "Цөм" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх юм. Хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын Хүрээлэнгээс хамтран хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, багш, удирдах ажилтнуудад онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтыг бүсчлэн зохион байгуулж байна.Манай аймагт хөтөлбөр боловсруулагчид, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд, Багш бэлтгэх их, дээд сургуулийн багш нар, Багшийн мэргэжил дээшлүүлэх инстутийн арга зүйч нар өнөөдрөөс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт гурав хоногийн сургалтыг чиглэл бүрээр өгч байна. Сургалын нээлтэд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат оролцлоо. Тэрбээр "Аймгийн удирдлагууд боловсролын салбартаа онцгойлон анхаарч ирсэн. Цаашдаа ч анхааран ажиллах болно. Бид багш нарынхаа хөгжлийг дэмжих үүднээс Багш хөгжлийн төвүүдийг сургуулиудад байгуулж эхэлсэн. Энэ ажил үргэлжлэн явагдана" гээд сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Б.Отгонбавуу


















