Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Буриад-Монгол” хоёр орны бизнес чуулга уулзалт боллоо

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачлан зохион байгуулсан “Буриад–Монгол” хоёр орны бизнес чуулга уулзалт энэ сарын 9-11-ний өдрүүдэд Улаан-Үд хотноо боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буриад-Монгол” хоёр орны бизнес чуулга уулзалт боллоо
“Буриад-Монгол” хоёр орны бизнес чуулга уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачлан зохион байгуулсан “Буриад–Монгол” хоёр орны бизнес чуулга уулзалт энэ сарын 9-11-ний өдрүүдэд Улаан-Үд хотноо боллоо. Бизнес уулзалтад Монголын талаас Засгийн газрын төлөөлөгчид оролцсон бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат ажилласан юм.

Манай улсын төлөөлөгчдийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов, Буриад-Монголын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсон. Уулзалтын үеэр Буриад Улсын төрийн тэргүүнд хандан, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, “Монгол Улсаас Буриад Улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, 2018 оны намар Буриад улсын томоохон хотуудад Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” байгааг хэллээ.



Бизнес уулзалтын үеэр Буриадын бизнес төвд зохион байгуулагдсан Нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Оюундарь тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид болон МҮХАҮТ-ын гишүүн, бизнесийн төлөөлөл 100 гаруй хүн, ОХУ-аас 80 гаруй компанийн төлөөлөл оролцсон. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хөдөө аж ахуйн салбар хуралдааныг нээж үг хэлсэн. Хуралдааны үеэр Буриад, Монголын бизнесийн төлөөлөл байр сууриа илэрхийлж байлаа.



Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат Буриад Улсын Хүнс Хөдөө аж ахуйн сайд Д.Ж.Ш.Чириповтой тусгайлан уулзаж, хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, Монголын хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөц, Буриадын техник, технологийн ололт, арга туршлагыг хослуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх талаар ярилцлаа. Мөн Монголын хөдөө аж ахуйн салбарын ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэх, туршлага судлах сургалтуудад хамруулах талаар санал солилцсон байна.

Хуваалцах