Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 29-нд тохионо

Гандантэгчинлэн хийдээс санаачлан сүүлийн таван жилд хүндэтгэлийн жагсаал, урлаг соёлын тоглолт, шашны зан үйл бүхий цогц ёслол болгон тэмдэглэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 29-нд тохионо
Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 29-нд тохионо. Зураг: МҮОНРТ

Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 29-нд тохионо. Бурханы шашин дэлгэрсэн орнууд энэ өдрийг баярын өдөр болгон тэмдэглэдэг. Гандантэгчинлэн хийдээс санаачлан сүүлийн таван жилд хүндэтгэлийн жагсаал, урлаг соёлын тоглолт, шашны зан үйл бүхий цогц ёслол болгон тэмдэглэж байна. Энэ жил “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Энэ дагуу “Ёс суртахуун миний бодлоор” эссэ бичлэгийн уралдааныг зарласан байна. Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга н.Одгарьд ингэж ярилаа.

“Ёс суртахуун миний бодлоор” бичлэгийн уралдаанд оролцох оюутан залуус энэ сарын 26-ны дотор эссэгээ buddha.mongol@gmail.com хаягаар болон Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албанд өөрийн биеэр хүргэж өгөх боломжтой юм.

Хуваалцах