Бурхан багшийн Сэргэг дүрийг сэргээн засварлаж байна
Дархан-Уул аймгийн найман бахархлын нэг болох Бурхан багшийн Сэргэг дүрийг сэргээн засварлаж байна.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн найман бахархлын нэг болох Бурхан багшийн Сэргэг дүрийг сэргээн засварлаж байна. Төрөлх хотдоо будда бурхан багш залах гэсэн Дорж багшийн санаачилгаар хуучин, шинэ Дарханы төвд орших давхар өндөрлөгт хойд зүгийн бурхан багшийн сэргэг дүрийг уран барималч Дамдинпүрэв тэргүүтэй барималчид хоёр сар гаруй хугацаанд урлан 2008 оны аравдугаар 12-нд нээлтээ хийсэн юм.
Бурхан багшийн баруун гараа өвдөг дээрээ тавьж, зүүн гартаа бадар аяга барьсан тайван амгалан дүрийг нэг метр өндөр цагаан гантиг суурин дээр цагаан лянхуа цэцгэн дэнд урд зүгийг тольдон суугаа байдлаар бүтээжээ.
Дарханчуудын хандив болох 650 гаруй сая төгрөгөөр хийсэн энэхүү бүтээн байгуулалтыг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн хамтын хүчээр сэргээн засварлаад энэ сарын 17-нд засварын ажлаа дуусган хүлээлгэн өгөх юм байна.


















