Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бурхан, шашны эд зүйл, хөөрөг,  мөнгөн эмээл, хазаар, аяга хулгайлсан бүлэг этгээдийг баривчиллаа

доорх эд зүйлсийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 262425, 99093548 дугаарын утсаар холбогдоно уу

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бурхан, шашны эд зүйл, хөөрөг,  мөнгөн эмээл, хазаар, аяга хулгайлсан бүлэг этгээдийг баривчиллаа
Бурхан, шашны эд зүйл, хөөрөг,  мөнгөн эмээл, хазаар, аяга хулгайлсан бүлэг этгээдийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны 07 дугаар сараас эхлэн Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, хазаар, аяга болон хөөрөг, бурхан, шашны эд зүйл хулгайлсан бүлэг этгээдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг хураан авч хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байна.

Иймд доорх эд зүйлсийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 262425, 99093548 дугаарын утсаар холбогдоно уу.

Хуваалцах