Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүртгэгдээгүй нүдний дусаалга эмчилгээнд хэрэглэж байсан зөрчил илэрчээ

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун саяхан явуулсан эм биобэлдмэлийн чиглэлээрх шалшалтын дүнг танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүртгэгдээгүй нүдний дусаалга эмчилгээнд хэрэглэж байсан зөрчил илэрчээ
Бүртгэгдээгүй нүдний дусаалга эмчилгээнд хэрэглэж байсан зөрчил илэрчээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун саяхан явуулсан эм биобэлдмэлийн чиглэлээрх шалшалтын дүнг танилцууллаа.

Тэрээр, “Өнгөрсөн хугацаанд эм биобэлдмэлийн чиглэлээр хяналт шалгалт явуулсан. Ханиад харшлын “Астма” эмнэлэг нь Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг эмчийн гар дээрээс олгож байсан, “Гэрэл” , “Орбита” нүдний эмнэлгүүд Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй нүдний дусаалга эмчилгээнд хэрэглэж байсан зэрэг зөрчил илрүүлсэн. Мөн Царам тэнгэр эм ханган нийлүүлэх байгууллагаас хугацаа дууссан эмнэлгийн хэрэгсэл болон 17 нэрийн 309 ширхэг 10.4 сая төгрөгийн үнэ бүхий бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл илрүүлж хураасан” гэсэн юм.

Хуваалцах