Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүртгэлтэй ажилгүй иргэд 25.8 мянга байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 6 дугаар сарын эцэст 37.5 мянга болж, 25.8 (68.8хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 (31.2 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Бүртгэлтэй ажилгүй иргэд 25.8 мянга байна
Бүртгэлтэй ажилгүй иргэд 25.8 мянга байна. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 6 дугаар сарын эцэст 37.5 мянга болж, 25.8 (68.8хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 (31.2 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.2 (11.1хувь) мянган хүнээр буурч, өмнөх сараас 1.8 (7.5хувь) мянган хүнээр өсөж, 25.8 мянга болсны 13.8 (53.3хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.4 (36.4хувь) мянга нь Улаанбаатарт, 5.0 (19.6хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.4 (17.2хувь) мянга нь Баруун бүсэд, 4.4 (16.9хувь) мянга нь Төвийн бүсэд, 2.6 (9.9хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 558 (2.2хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 262 (47.0хувь) нь эмэгтэйчүүд байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний хагас жилд ажилгүй 43.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 9.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 33.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 3.8 (9.6хувь) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 2.0 (25.0хувь) мянган хүнээр өсөж, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.9 (10.5хувь) мянган хүнээр буурсан байна.
Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн хамгийн их буюу 47.6 хувийг ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд, хамгийн бага буюу 0.1 хувийг хөдөлмөрийн насанд хүрч асрамжийн газраас гарсан иргэд эзэлж байна.

2018 оны 6 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48.7 хувийг бүрэн дунд, 28.3 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.1 хувийг суурь, 5.4 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.3 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.0 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Говьсүмбэр, Архангай, Төв, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Увс, Сүхбаатар аймгуудад улсын дунджаас 0.4-22.1 пунктээр илүү байна.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэд 9.6 мянга байна.
Монгол Улсад 2018 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 92 орны 9.6 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа нь өмнөх оны мөн үеэс 6 орноор өсөж, ажиллагчид 1.1 (10.3хувь) мянган хүнээр буурчээ.

Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 9.0 (93.1хувь) мянга нь эрэгтэй, 0.6 (6.9хувь) мянга нь эмэгтэй байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаадын ажиллагчдын 69.6 хувь нь БНХАУ-ын, 4.4 хувь нь Австрали Улсын, 3.3 хувь нь БНСУ-ын, 3.1 хувь нь ОХУ-ын, 2.6 хувь нь АНУ-ын, 2.2 хувь нь БНСВУ-ын, 1.8 хувь нь Филиппин Улсын, 1.7 хувь нь Канад Улсын, 1.4 хувь нь Англи Улсын, 9.9 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.

Өмнөх оны мөн үеэс манай улсад хөдөлмөр эрхэлж буй Австрали Улсын иргэд 91 (27.7хувь), Филиппин Улсын иргэд 88 (2.1 дахин их), БНСВУ-ын иргэд 49 (29.7хувь), Англи Улсын иргэд 36 (37.1хувь), АНУ-ын иргэд 8 (3.3 хувь) хүнээр өсөж, харин ОХУ-ын иргэд 167 (36.0хувь), БНХАУ-ын иргэд 131 (1.9хувь), БНСУ-ын иргэд 18 (5.3 хувь), Канад Улсын иргэд 11 (6.1хувь) хүнээр тус тус буурчээ.

Манай улсад 2018 оны эхний хагас жилд хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 2.6 (27.0хувь) мянга нь уул уурхай, олборлолтын, 2.1 (21.8хувь) мянга нь барилгын, 2.0 (21.6хувь) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 0.8 (8.0хувь) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 0.7 (6.7хувь) мянга нь боловсролын, 1.4 (14.9хувь) мянга нь бусад салбарт ажиллаж байна.

Хуваалцах