Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүртгүүлсэн иргэд Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан 8-н байршилд цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа хоёрдугаар сарын 09-ны өдрийн 12 цагаас албан ёсоор дуусах болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүртгүүлсэн иргэд Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр
Бүртгүүлсэн иргэд Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр. Зураг: МҮОНРТ

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан 8-н байршилд цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа хоёрдугаар сарын 09-ны өдрийн 12 цагаас албан ёсоор дуусах болно. Одоогийн байдлаар буюу 2015 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 13-н цагийн байдлаар нийтдээ 138,000 иргэн 8-н байршилд бүртгүүлээд байна. Харин Багахангай, Багануур дүүргүүдэд ирц хараахан бүрдээгүй байгаа учир энэ байршилд хүсэлт илгээсэн иргэдийн сонгогдох магадлал өндөр байгаа бол үлдсэн дүүргүүдэд бүртгүүлсэн иргэдийн ирц өндөр байна. Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлээрэй гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Хуваалцах