Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бусдыг амь нас, эрүүл мэндээ алдахаас нь сэргийлж хамтран ажиллахыг уриалж байна

Сүүлийн 15 хоногийн хугацаанд Баян-Өлгий аймагт архи, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй гудамжинд хэвтэж байсан 18 иргэнийг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид олж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдыг амь нас, эрүүл мэндээ алдахаас нь сэргийлж хамтран ажиллахыг уриалж байна
Бусдыг амь нас, эрүүл мэндээ алдахаас нь сэргийлж хамтран ажиллахыг уриалж байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн 15 хоногийн хугацаанд Баян-Өлгий аймагт архи, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй гудамжинд хэвтэж байсан 18 иргэнийг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид олж илрүүлэн тухайн иргэдийг осгож амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирохоос нь урьдчилан сэргийлж, ар гэр, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгчээ.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг ганцааранг нь гадуур явуулахгүй байх, гудамж талбайд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бие авч явах чадваргүй хэвтэж байгаа иргэдийг харсан тохиолдол бүрт Цагдаагийн газрын 7042102, 94442902 дугаарын утсанд мэдэгдэж, бусдыг амь нас, эрүүл мэндээ алдахаас нь сэргийлж хамтран ажиллахыг уриалж байна гэж Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Хуваалцах