Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бусдын автомашиныг хулгайлсан 17 настай этгээдийг шуурхай илрүүллээ

иргэн “Д”-ийн эзэмшлийн “Ford” маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй “Д” гэгч авч явсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдын автомашиныг хулгайлсан 17 настай этгээдийг шуурхай илрүүллээ
Бусдын автомашиныг хулгайлсан 17 настай этгээдийг шуурхай илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 04-ний өдрийн 13:36 цагт “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадна байсан автомашинаа алдчихлаа” гэсэн дуудлага бүртгэгджээ.

Уг мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалган иргэн “Д”-ийн эзэмшлийн “Ford” маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй “Д” гэгч авч явсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэдийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай газар байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах