Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бусдын байшинд амьдарч байхдаа гал тавьсан хэрэг гарлаа

Дээрх хэрэгт холбогдогч нь урьд өмнө шүүхээс гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан, хөгжлийн бэрхшээлтэй, СЭМҮТ-д бүртгэлтэй иргэн болохыг тогтоожээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдын байшинд амьдарч байхдаа гал тавьсан хэрэг гарлаа
Бусдын байшинд амьдарч байхдаа гал тавьсан хэрэг гарлаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 2-нд 16:10 цагт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо ... дугаар тоотод “Манай хадам ах манай байшинг шатаасан байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийг хүлээн авч шалгахад 42 настай, эрэгтэй Т бусдын эзэмшлийн байшинд амьдарч байгаад согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ шатаасан хэрэг гарсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Дээрх хэрэгт холбогдогч нь урьд өмнө шүүхээс гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан, хөгжлийн бэрхшээлтэй, СЭМҮТ-д бүртгэлтэй иргэн болохыг тогтоожээ.

Хуваалцах