Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бусдын баримт бичгийг ашиглан хил нэвтрэхийг завдсан зөрчлүүдийг илрүүлжээ

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд тавдугаар сарын 22-ны өдөр зорчиж явсан манай улсын иргэн Н нь бусдын паспорт ашиглан хил нэвтрэхийг завджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдын баримт бичгийг ашиглан хил нэвтрэхийг завдсан зөрчлүүдийг илрүүлжээ
Бусдын баримт бичгийг ашиглан хил нэвтрэхийг завдсан зөрчлүүдийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд тавдугаар сарын 22-ны өдөр зорчиж явсан манай улсын иргэн Н нь бусдын паспорт ашиглан хил нэвтрэхийг завджээ.

Энэ зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын "Алтанбулаг" авто замын боомтын шалгагч Ц.Насанжаргал мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлсэн байна.

Мөн тавдугаар сарын 27-ны өдөр тус боомтын гарах чиглэлд зорчиж явсан манай улсын иргэн Э нь бусдын баримт бичгийг ашиглан хил нэвтрэхийг завдсан зөрчлийг шалгагч Д.Алтанчулуун илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ИХШХЕГ

Хуваалцах