Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бусдын биеийг үнэлүүлж, худалдаалсан этгээдэд ял оноолоо

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдын биеийг үнэлүүлж, худалдаалсан этгээдэд ял оноолоо
Бусдын биеийг үнэлүүлж, худалдаалсан этгээдэд ял оноолоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын мэдээлснээр "С.Мягмарсүрэнг бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор, хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулж 2 буюу түүнээс олон хүнийг байнга тогтвортой бусдад худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 12 жилийн хорих ялаар шийтгэсэн" байна.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Хуваалцах