Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бусдын гэрээс алт, монетон эдлэл хулгайлсан этгээдийг илрүүлжээ

28 настай эрэгтэй “Б” алтан бөгж, монетон эдлэл, үнэ бүхий зүйл хулгайлж, авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдын гэрээс алт, монетон эдлэл хулгайлсан этгээдийг илрүүлжээ
Бусдын гэрээс алт, монетон эдлэл хулгайлсан этгээдийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 9-ний өдрийн 08:00 цагийн орчимд “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гэрт хулгайч орсон байна” гэсэн дуудлага бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад 24 настай эмэгтэй “Ү”-ийн гэрээс 28 настай эрэгтэй “Б” алтан бөгж, монетон эдлэл, үнэ бүхий зүйл хулгайлж, авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх хэрэгтэй холбогдуулан өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, дохиолол камерын систем байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн сэжигтэй, эх сурвалж тодорхойгүй эд зүйлийг бусдаас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах