БҮТ: Монгол хэл, бичгийн шалгалтыг амжилттай зохион байгууллаа
Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий
Мэдээллийн алба


Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд амжилттай зохион байгууллаа.Шалгалтад нийт 37375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95 хувьтай байлаа.Шалгалтын дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.


















