Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Бүтээн байгуулалтад оролцож буй залуустай уулзав

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Оюу Толгой компани хамтран “ОЮУ ТОЛГОЙ – 100 ЗАЛУУ” аялалыг 9 сарын 27-30-ны өдрүүдэд зохион амжилттай зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүтээн байгуулалтад оролцож буй залуустай уулзав
Бүтээн байгуулалтад оролцож буй залуустай уулзав. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Оюу Толгой компани хамтран “ОЮУ ТОЛГОЙ – 100 ЗАЛУУ” аяллыг 9 сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аяллын хүрээнд “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт хамрагдаж бусдыгаа манлайлсан шилдэг залуус, уул уурхайн мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон ажил олгогч байгууллага, ажил хайж буй залуусын төлөөлөл Оюу Толгой компанийг зорьсон юм. Аялалд оролцож буй залуус Оюу Толгой компанийн бүтээн байгуулалттай танилцаж, их бүтээн байгуулалтанд залуус хэрхэн гар бие оролцож буй талаар газар дээр нь очиж танилцав. Мөн энэ үеэр залуус нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ спорт өдөрлөг болон олон талт арга хэмжээг зохион байгуулсан юм.

Түлхүүр үг:Оюу толгой
Хуваалцах