Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулахыг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт үүрэг өгөв.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулахыг үүрэг болгов
Бүтээн байгуулалтын ажлуудын явцыг танилцуулахыг үүрэг болгов. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдааны үеэр нэр бүхий сайд нарт үүрэг өгөв. Тухайлбал:

- Тавантолгойн IPO буюу гадны зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Д.Сумъяабазарт

- Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосонтой холбоотойгоор хяналт, шалгалт, зохион байгуулалт болон яамд, нийслэл хоорондын хамтын ажиллагаа зэргийн талаар танилцуулахыг сайд Н.Цэрэнбатад

- Боловсруулсан түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, чанарын талаар танилцуулахыг сайд Ц.Даваасүрэнд

- Тавантолгойн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулахыг сайд Б.Энх-Амгаланд

- Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сараас эхлүүлэх бэлтгэл ажлын явцыг танилцуулахыг сайд Х.Баделхан нарт даалгалаа.

Сайд нар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулгаа хийх юм.

Хуваалцах