Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Буцаагдсан Засгийн газрын бүтцийн саналыг эргэн сануулахуй...

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг зөвшилцөхөөр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхий сайдад ирүүлсэн албан бичигтээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Буцаагдсан Засгийн газрын бүтцийн саналыг эргэн сануулахуй...
Буцаагдсан Засгийн газрын бүтцийн саналыг эргэн сануулахуй.... Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг зөвшилцөхөөр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхий сайдад ирүүлсэн албан бичигтээ Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын мэргэшсэн, тогтвортой залгамж шинжийг хадгалах бодлого баримталж, саналаа дахин танилцуулах хэрэгтэй гэсэн хариуг өгчээ.

Засгийн газрын бүтцийн талаарх Ерөнхий сайдын саналд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон 13 яамтай байхаар төлөвлөсөн байсан. Мөн сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд агентлагуудыг ингэж зураглажээ. Үүгээр Гааль, Татварын ерөнхий газар тусдаа байгуулагдаж, харин Ашигт малтмал, газрын тосны газар нэгдэж нэг агентлаг болохоор тусгагдсан байв.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн төслөө Монгол Улсын Ерөнхийлөгчид хэзээ дахин барих нь одоогоор тодорхойгүй байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ /Ерөнхий сайдын санал/

1. Монгол Улсын Ерөнхий сайд
2. Монгол Улсын Шадар сайд
3. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга


Үндсэн чиг үүргийн яам

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2. Гадаад харилцааны сайд
3. Сангийн сайд
4. Хууль зүй, дотоод хэргийн сайд


Чиглэлийн яам

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2. Батлан хамгаалахын сайд
3. Барилга хот байгуулалтын сайд
4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
5. Зам тээврийн сайд
6. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
7. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
8. Эрчим хүчний сайд
9. Эрүүл мэндийн сайд


Агентлагууд

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Тагнуулын ерөнхий газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

2. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

3. Үндэсний хөгжлийн газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

2. Онцгой байдлын ерөнхий газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

3. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

4. Стандартчилал хэмжил зүйн газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Цаг уур орчны шинжилгээний газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Гаалийн ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

2. Татварын ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Хууль зүй, дотоод сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Цагдаагийн ерөнхий газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

2. Хил хамгаалах ерөнхий газар /Засгийн газрын тохируулагч агентлаг/

3. Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

4. Архивын ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

6. Гадаадын иргэн харьяатын газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

2. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

3. Хүүхэд залуучуудын хөгжлийн газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Зэвсэгт хүчний жанжин штаб /Засгийн газрын тохируулагч агентлаг/


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Биеийн тамир, спортын газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

2. Соёл урлагийн газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Иргэний нисэхийн ерөнхий газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Ашигт малтмал газрын тосны газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/


Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1. Мал эмнэлэг үржлийн газар /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/

Хуваалцах