“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна
“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.
Мэдээллийн алба

“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Улсын төв эмнэлгүүд иргэдэд бөөрний өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө өгч үзлэг хийсэн юм. Энэ талаар Улсын II төв эмнэлгийн Бөөр судлалын тасгийн эрхлэгч Б.Амарсайхан “Энэ өдрийг анх 2006 онд Олон улсын “Бөөр судлаачдын нийгэмлэг” бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах үүднээс тэмдэглэж эхэлсэн. Манай улс 2009 оноос хойш тэмдэглэж байгаа юм. Энэ жилийн хувьд “Бүх нийтээрээ бөөрөө хамгаалцгаая” уриаг дэвшүүлэн улсын төв эмнэлгүүд иргэдэд бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, үзлэг хийж байна. Манай улсад жилд дунджаар 70-100 хүн бөөрний архаг дутагдалд орж байгаа гэсэн оноштойгоор эмнэлгийн байгууллагад ханддаг тухай статистик мэдээ байдаг. Бөөрний архаг дутагдалтай хүн хиймэл бөөрний аппарат буюу гемодиализад долоо хоногт гурван удаа орох шаардлагатай байдаг гэлээ. Харин Улсын II төв эмнэлэгт гемодиализийн найман аппарат байдаг бол өдөрт 16-20 хүнд энэ төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Энэ нь хангалтгүй үзүүлэлт” гэж ярилаа.


















