Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөөр шилжүүлэн суулгах 300 дахь хагалгаа амжилттай болжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон 300 дахь хагалгаагаа амжилттай хийсэн байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөөр шилжүүлэн суулгах 300 дахь хагалгаа амжилттай болжээ
Бөөр шилжүүлэн суулгах 300 дахь хагалгаа амжилттай болжээ. Зураг: МҮОНРТ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон 300 дахь хагалгаагаа амжилттай хийсэн байна.

Бөөр шилжүүүлэн суулгах үндэсний баг 2021 оны хоёрдугаар сарын 8-нд Төрийн соёрхол хүртсэн бөгөөд хэдэн зуун хүнд амьдрал бэлэглэсэн алтан гартай ачтанууд арван жилийн өмнө арвуулаа байсан бол өдгөө 22 эмч мэргэжилтнээс бүрдсэн хүчирхэг хамт олон болсныг Эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн байртай болгох асуудлаар Эрүүл мэндийн саайд С.Чинзоригийг УНТЭ-т ажиллах үеэр үндэсний багийн ахлагч Д.Баян-Өндөр эмч танилцуулж байсан.

Одоогийн байдлаар бөөрний дутагдлын улмаас мэс засал хийлгэх шаардлагатай 483, төрөл төрөгсөд нь донор болох 16, нийлэмжээ баталгаажуулахаар шинжилгээ өгөөд хүлээж буй 18 хүн байгаа ч бөөр шилжүүлэн суулгах гуравхан ортой учраас дараалал ихтэй, хүмүүс удаан хүлээхэд хүрч байгаа юм. Тиймээс Эрхтэн шилжүүлэх төвийг зориулалтын байртай болгох асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

Хуваалцах