Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Буянт-Ухаа 1”-ийн сугалаанд бүдэрсэн иргэд “Буянт-Ухаа 2”-т байртай болох боломжтой

Өнөөдрөөс “Буянт-Ухаа 2” хороолол захиалгаа авч эхэлсэн. Энэ удаад иргэд хоёр болон гурван өрөө байраас сонголт хийнэ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буянт-Ухаа 1”-ийн сугалаанд бүдэрсэн иргэд “Буянт-Ухаа 2”-т  байртай болох боломжтой
“Буянт-Ухаа 1”-ийн сугалаанд бүдэрсэн иргэд “Буянт-Ухаа 2”-т байртай болох боломжтой. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс “Буянт-Ухаа 2” хороолол захиалгаа авч эхэлсэн. Энэ удаад иргэд хоёр болон гурван өрөө байраас сонголт хийнэ. Гэхдээ эхлээд “Буянт-Ухаа 1” хорооллоос байр авахаар бүртгүүлсэн ч сугалаанд бүдэрсэн иргэд сонголтоо хийж, байраа баталгаажуулах юм байна.

Тэдний хувьд “Буянт-Ухаа 2” хорооллын байрны метр квадратын сонголт, урьдчилгаа төлбөрийн хувьд илүү боломжийн болсон байгааг онцолж байна. “Буянт-Ухаа 1” хорооллоос байр авч чадаагүй 4395 иргэн байгаа бөгөөд тэд "Буянт-ухаа 2" хорооллын 6500 айлын орон сууцны 50 хувьд нь сонголт хийх ажээ.

“Буянт-Ухаа 2” хороололд байр сонгох иргэд байрны баталгаажуулалтаа хийсний дараа тав хоногийн дотор урьдчилгаагаа дансанд байршуулах бөгөөд хэрвээ иргэдийн банкны зээл бүтэхгүй бол тухайн байрыг дараагийн иргэнд нээлттэй болгож, баталгаажуулалтыг цуцлах гэнэ.

Хуваалцах