Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

“Буянт-Ухаа 2″ хорооллын ажлын явц 17 хувьтай байна

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2″ хорооллын барилга угсралтын ажил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Ажлын явц 17 хувьтай үргэлжилж байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буянт-Ухаа 2″ хорооллын ажлын явц 17 хувьтай байна
“Буянт-Ухаа 2″ хорооллын ажлын явц 17 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2″ хорооллын барилга угсралтын ажил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Ажлын явц 17 хувьтай үргэлжилж байна. Энэ хугацаанд корпорацийн зүгээс барилга тус бүрийн үе шатны ажлаар хяналт тавьж, мэдээ гаргаж байгаа юм. Одоогоор “Буянт-Ухаа 2″ хорооллын нийт 48 барилгын газар шорооны ажил болон суурийн ажил бүрэн дууссан байна. 36 барилгын зоорийн буюу гражийн давхрын бетон цутгалтыг хийжээ. Мөн 19 барилгын нэгдүгээр давхрын ажил дуусч, 18 барилгын хоёрдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусах шатандаа орсон байна. Түүнчлэн таван барилгын гуравдугаар давхрын ажил хийгдэж байгаа бол 109, 110 дугаартай хоёр барилгын гуравдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусч, дөрөвдүгээр давхрынхаа хэв хашмал, арматурчлалын ажлыг эхлүүлээд байна гэж Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ.

Хуваалцах