Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалга даваа гарагт эхэлнэ

“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг ирэх даваа гарагт буюу есдүгээр сарын 14-нд авч эхлэхээр болжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалга даваа гарагт эхэлнэ
“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалга даваа гарагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг ирэх даваа гарагт буюу есдүгээр сарын 14-нд авч эхлэхээр болжээ. ТОСК-ийн олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэдээлснээр иргэд захиалга өгөхдөө банкны 8 хувийн зээлд хамрагдаж чадах эсэхээ судалсан байхыг анхааруулсан байна.

Түүнчлэн 6500 айлын “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын эхний ээлжинд 1620 айлын захиалгыг авч, барилгыг аравдугаар сарын 31-нд улсын комисст хүлээлгэн өгөх юм. Харин үлдсэн орон сууцны барилгыг 2016 оны тавдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.

Хорооллын захиалга эхэлснээс хойших гурав хоногийн хугацаанд “Буянт-Ухаа 2” хороололд байр авах хүсэлтэй 700 орчим иргэн хандаж, үүнээс 420 гаруй иргэн байрны захиалгаа өгөөд байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд, “Буянт-Ухаа 1” хорооллын журмын нөхцөл хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнд давуу эрх олгож, эхний ээлжинд бүртгэхээр болсон билээ.

Хуваалцах