Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын захиалга энэ сарын 7-нд эхэлж, эхний ээлжинд “Буянт-Ухаа 1” хорооллын журмын нөхцөл хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнийг давуу эрхтэйгээр бүртгэж эхэлсэн.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ
“Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын захиалга энэ сарын 7-нд эхэлж, эхний ээлжинд “Буянт-Ухаа 1” хорооллын журмын нөхцөл хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнийг давуу эрхтэйгээр бүртгэж эхэлсэн. Харин “Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг өчигдрөөс буюу энэ сарын 14-нөөс бүртгэж эхэлсэн байна. Түүнчлэн ТОСК-ийн олон нийттэй харилцах албаны мэдээлснээр иргэд захиалга өгөхдөө банкны 8 хувийн зээлд хамрагдаж чадах эсэхээ судалсан байх шаардлагатай гэнэ.

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгыг ирэх аравдугаар сарын 31-нд Улсын комисст хүлээлгэн өгөх юм байна. Харин үлдсэн барилгыг 2016 оны тавдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Хуваалцах