Бялууны төрлийн бүтээгдэхүүн хот хооронд зөөж худалдаалахгүй байхыг анхааруулж байна
Шинэ жилийн баярын үеэр Улаанбаатар хотоос орон нутаг руу, орон нутгаас хотод бялууны төрлийн бүтээгдэхүүн татан авч, худалдаалахгүй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Шинэ жилийн баярын үеэр Улаанбаатар хотоос орон нутаг руу, орон нутгаас хотод бялууны төрлийн бүтээгдэхүүн татан авч, худалдаалахгүй байхыг анхааруулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 305 дугаар тогтоолоор баталсан "Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх технологийн зохицуулалт"-д зааснаар "Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 0-6 хэмийн дулаан бүхий зориулалтын хөргүүрт 24-48 цаг хадгалж худалдаалдаг, хадгалалтын хугацаа богино /1-3 хоног/, түргэн муудаж чанар байдлаа алддаг" бүтээгдэхүүн учир холоос тээвэрлэх нь хөлдөх, хугацаа хэтрэх зэрэг олон сөрөг үр дагавруудыг үүсгэдэг байна.


















