Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бямба гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2-р сарын 8-ны Баасан гаригийн ажлын өдрийг энэ Бямба гариг буюу 2-р сарын 2-ны өдөрт шилжүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бямба гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
Бямба гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2-р сарын 8-ны Баасан гарагийн ажлын өдрийг энэ Бямба гараг буюу 2-р сарын 2-ны өдөрт шилжүүлжээ.

Гэсэн хэдий ч энэ өдөр /2019.02.02/ тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн оронг нь тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах юм.

Учир нь Сар шинийн баярыг тохиолдуулан авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2019.01.25-ны өдрийн А/54 дүгээр захирамжид зааснаар 1 сарын 26, 27, 2 сарын 2,3-ны өдрүүдэд тээврийн хэрэгслүүд улсын дугаарын сүүлийн оронгоороо хязгаарлагдаж, хөдөлгөөнд оролцох юм.Харин ирэх Баасан гараг буюу 2 сарын 08-ны өдөр амралтын өдөр болгосон тул дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй юм.

Хуваалцах