Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бяцхан хүүгийн эмчилгээний зардалд хүн бүр 1000 төгрөг хандивлахыг уриалав

Харахад өр өвдөм энэ бяцхан хүүд туслах сайн үйлсийн давлагаанд дуучин Нара нэгдэж фэйсбүүкийн 86 мянган найзуудаасаа хүн бүр 1000 төгрөг хандивлаж, бяцхан хүүгийн инээд цалгиулан гүйх өдрийг хамтдаа харахыг уриалсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бяцхан хүүгийн эмчилгээний зардалд хүн бүр 1000 төгрөг хандивлахыг уриалав
Бяцхан хүүгийн эмчилгээний зардалд хүн бүр 1000 төгрөг хандивлахыг уриалав. Зураг: МҮОНРТ

Монголчууд бид зовж зүдэрч яваа нэгэндээ тусалж, дэмжин сэтгэлийн дэм хайрлаж явдаг халуун сэтгэлт ард түмэн билээ. Аливаа өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг. Хүний амьдралтай танилцаад нэг жил 3 сар болж буй Монголын нэг бяцхан ирээдүй хүнд зовлонд шаналан тарчилж байгаад элэг нэгт Монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг эцэг, эх нь уриалжээ.

Харахад өр өвдөм энэ бяцхан хүүд туслах сайн үйлсийн давлагаанд дуучин Нара нэгдэж фэйсбүүкийн 86 мянган найзуудаасаа хүн бүр 1000 төгрөг хандивлаж, бяцхан хүүгийн инээд цалгиулан гүйх өдрийг хамтдаа харахыг уриалсан байна.

Уншигч та бүхэн ч гэсэн Б.Чинтэнгис хүүд тусламжийн гараа сунгаж амьдрал бэлэглээрэй.

Хуваалцах