Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БЗД-ийн удирдлагууд БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөн-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Вьетнам улстай үйлдвэрлэл,

НБ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БЗД-ийн удирдлагууд БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
БЗД-ийн удирдлагууд БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ДоанТхиХыөн-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Вьетнам улстай үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ДоанТхиХыөн Вьетнам улс, Баянзүрх дүүрэг хоёрын хамтын ажиллагааг улам хөгжүүлж, харилцан туршлага солилцох чиглэлээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт болон Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар оролцсон юм.

Хуваалцах