“CBS” телевизийн хамт олон нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа
Дээрх “Кёнги” аймгийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн бас нэг ажил нь МҮОНРТ-д 20 мянган ам.долларын өртөг бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх явдал байв.
Мэдээллийн алба

БНСУ-ын “CBS” телевизийн хамт олон, “Кёнги” аймгийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-30-нд “Медиа” өргөн нэвтрүүлгийн сургалтыг зохион байгуулсан билээ. Уг сургалтанд МҮОНРТ-ээс зураглаач, сэтгүүлч, дууны инженер мэргэжилтэй дөрвөн уран бүтээлч оролцсон юм.
Дээрх “Кёнги” аймгийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн бас нэг ажил нь МҮОНРТ-д 20 мянган ам.долларын өртөг бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх явдал байв.
Үүнийгээ тэд өчигдөр МҮОНТ-ийн захирал Б.Оюунчимэг, ерөнхий продюсер Г.Ханхүү, ерөнхий найруулагч Ч.Чинбат нарт гардуулсан юм.
“CBS” телевизийг төлөөлж продюсер Жо Ки-Үн, Ли Чанхён нар байлцав. Тодруулбал телевизийн монтажны компьютер, “Canon” зураг авалтын камер, “Phantom 4” дрон зэрэг байсан юм.
Уулзалтын дараа тэд МҮОНТ-ийн монтажны өрөө, “600”-гийн студитэй танилцаж, сургалтанд оролцсон уран бүтээлчидтэй ярилцлага хийв.
'


















